Мон Вуд ХХК
Гүйцэтгэгч, Худалдаа,
Үзсэн: 3127
Компанийн танилцуулга
     “Мон Вуд” ХХК нь дотоодын зах зээлд барилгын дээврийн болон гадна заслын материал импортлогч, дээвэр угсралтын ажил гүйцэтгэгч томоохон компаниудын нэг бөгөөд анх 2000 онд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан өнөөдрийг хүртэл 10 гаруй жил барилгын салбарт амжилттай ажиллаж ирсэн билээ. Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:


Гадаад, дотоод худалдаа
Барилгын дээврийн засвар, угсралт, гадна засал


Өнөөдөр манай компанид олон жил ажиллаж мэргэшсэн, өндөр  ур чадвартай ажилчдаас бүрдсэн гурван бригадын 45 орчим хүн, 3 менежер, 2 инженер, техникийн ажилтантай баг бүрэлдэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас  манай компани нь хэрэглэгчдийн зүгээс өндөр талархал хүлээж үйлчлүүлэгчдийн тоо улам өссөөр байгаа билээ.
 
Компаний зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар өндөр байдгаас хамтран ажилладаг барилгын компаниудын тоо ч мөн нэмэгдэж байна. Тухайлбал, Орчлон Констракшн, Гангар Инвест, Анома ХХК, Баясах трейд, Сөүл Констракшн, Макс Групп, Номин Констракшн, Жигүүр Гранд Групп, Инэл ХХК, Люкс Хаус ХХК, Дунд Мандал ХХК (Toп Мебель) зэрэг зах... дэлгэрэнгүй

     “Мон Вуд” ХХК нь дотоодын зах зээлд барилгын дээврийн болон гадна заслын материал импортлогч, дээвэр угсралтын ажил гүйцэтгэгч томоохон компаниудын нэг бөгөөд анх 2000 онд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан өнөөдрийг хүртэл 10 гаруй жил барилгын салбарт амжилттай ажиллаж ирсэн билээ. Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Гадаад, дотоод худалдаа
  • Барилгын дээврийн засвар, угсралт, гадна засал

Өнөөдөр манай компанид олон жил ажиллаж мэргэшсэн, өндөр  ур чадвартай ажилчдаас бүрдсэн гурван бригадын 45 орчим хүн, 3 менежер, 2 инженер, техникийн ажилтантай баг бүрэлдэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас  манай компани нь хэрэглэгчдийн зүгээс өндөр талархал хүлээж үйлчлүүлэгчдийн тоо улам өссөөр байгаа билээ.
 
Компаний зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар өндөр байдгаас хамтран ажилладаг барилгын компаниудын тоо ч мөн нэмэгдэж байна. Тухайлбал, Орчлон Констракшн, Гангар Инвест, Анома ХХК, Баясах трейд, Сөүл Констракшн, Макс Групп, Номин Констракшн, Жигүүр Гранд Групп, Инэл ХХК, Люкс Хаус ХХК, Дунд Мандал ХХК (Toп Мебель) зэрэг зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй компаниуд бидэнтэй хамтран ажиллаж байдагт манай хамт олон бахархаж байдаг юм.
 
Бидний үйл ажиллагааг хэрэглэгчдээс өндрөөр үнэлж "Монгол чанар өргөмжлөл", "Хэрэглэгчдийн найдвартай түнш", "Шинэ технологи нэвтрүүлэгч хамт олон" зэрэг батламж, өргөмжлөл олгоод зогсохгүй байгууллагын тогтвортой үйл ажиллагааны илэрхийлэл болж 2003, 2005 онуудад "Тэргүүний татвар төлөгч" байгууллага болсон билээ.
 
Монголынхоо зах зээлд үнэ ханш, чанар, өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүн нийлүүлэх явдал манай компаний гадаад харилцааны гол зарчим болсоор ирсэн билээ. Ийм ч учраас бидний гадаад бэлтгэн нийлүүлэгчид нь олон улсын чанарын ISO гэрчилгээ бүхий олон улсын стандартад нийцсэн брэнд болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байдаг юм.
 
Заслын материалуудыг:

  • Америкийн Белив корпорацийн Хятад дахь салбар
  • Хонг Конгийн KUCK

Дээврийн материалуудыг:

  • Солонгос улсын BITUTECH
  • Солонгос улсын ROSER
  • ОХУ-ын Техно-Николь зэрэг компаниудаас Монголын зах зээлд нийлүүлдэг “Ууган Дистрибьютер” компани юм.

Бид байгуулагдсан цагаасаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Говь - Алтай зэрэг аймаг, хотуудад өөрийн материал, бүтээгдэхүүнээ хүргэн ажил үйлчилгээ үзүүлсэн бөгөөд арван жилийн хугацаанд нийт 1 150 орчим томоохон үйлдвэр, орон сууц, хувийн сууц, хаус, сүмийн барилгын дээврийн ажил гүйцэтгэжээ. Бидний уриа бол "Дэвжих айл дээврээсээ ..." Иймд айл бүрийн амьдрал дэвжиж, улмаар улс эх орон маань өөдлөн дэвжих их үйлст хувь нэмрээ оруулж яваадаа манай хамт олон бахархахын сацуу цаашид илүү ихийг хийж бүтээх урам зоригтой ажиллаж байна. 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах88114793 Шууд залгах88118940