Монь ХХК
Худалдаа,
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Цагдаагийн гудамж №36
Үзсэн: 811
Компанийн танилцуулга
Манай компани нь 1997 оны 06-р сарын 18-нд байгуулагдсан.  Хөшиг , тюль, матрасны үйлдвэрлэл, худалдааны анхдагч компани юм.  Тус компани нь 15 үндсэн ажилтантай. Үүнээс 7 эмэгтэй, 8 эрэгтэй ажилтантай.             Одоогийн байдлаар Улаанбаатар хотод өөрийн компаний байран дахь төв дэлгүүр, Алтаншагай компаний байранд салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ худалдаалдаг.             Үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ чанарт байнга анхаарал хандуулж гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зорилт тавьж ажилласны үр дүнд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан.  Бид матрасны үйлдвэрлэлдээ шинэчлэл хийж  автомат пүрш үйлдвэрлэдэг машин, автомат пүрш холбох машиныг оруулж ирэн амжилттай ажиллуулж байна.             Манай компани өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот болон бусад хотууд,  аймаг, аж ахуйн нэгж, компаниуд, айл өрхүүдэд худалдаалдаг.             Тус компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл : -         Албан тасалгааны хөшиг ... дэлгэрэнгүй

Манай компани нь 1997 оны 06-р сарын 18-нд байгуулагдсан.  Хөшиг , тюль, матрасны үйлдвэрлэл, худалдааны анхдагч компани юм.  Тус компани нь 15 үндсэн ажилтантай. Үүнээс 7 эмэгтэй, 8 эрэгтэй ажилтантай.             Одоогийн байдлаар Улаанбаатар хотод өөрийн компаний байран дахь төв дэлгүүр, Алтаншагай компаний байранд салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ худалдаалдаг.             Үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ чанарт байнга анхаарал хандуулж гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зорилт тавьж ажилласны үр дүнд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан.  Бид матрасны үйлдвэрлэлдээ шинэчлэл хийж  автомат пүрш үйлдвэрлэдэг машин, автомат пүрш холбох машиныг оруулж ирэн амжилттай ажиллуулж байна.             Манай компани өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот болон бусад хотууд,  аймаг, аж ахуйн нэгж, компаниуд, айл өрхүүдэд худалдаалдаг.             Тус компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл : -         Албан тасалгааны хөшиг  / тууз, жальюз, ороодог хөшиг, давхар ороодог, автомат ороодог, хулсан хаалт, хулсан жальюз, шангирила гэх мэт / -         Төрөл бүрийн даавуун хөшиг, тюль захиалгаар оёно -         Зөөлөн, хатуу, орос матрасыг хүссэн хэмжээгээр захиалгаар үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт 2 жилийн  баталгаат хугацаа өгдөг.             Тус компани нь гадаад , дотоодын олон компанитай хамтран ажилладаг. Эдгээрээс дурьдвал  Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Анун ХХК, Гэр ахуйн тавилганы том дэлгүүрүүд, Дэлхийн зөн олон улсын байгууллага  гэх мэт. Манай компаний нь байгуулагдсан цагаасаа хойш -          2004 онд Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгуулгаар шалгарсан -         2008 онд  Үндэсний татварын албанаас    татвараа хугацаандаа төлдөг байгууллагад олгодог   “Талархалын бичиг” -         2009 онд  Үндэсний татварын албанаас    татвараа хугацаандаа төлдөг байгууллагад олгодог   “Талархалын бичиг” -         2012 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас  даатгуулагчдыг тогтвортой ажиллуулж байгаа ажил олгогчид  олгодог “Талархалын бичиг” 2012 онд Нийслэлийн татварын газраас  татвараа хугацаанд нь төлж, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагад олгодог  “А” үнэлгээний гэрчилгээгээр тус тус шагнуулсан болно. 1.     Монь Матрас           Монь  матрасны чанар нь матрасны дээгүүр нэг биш хоёр машин дараалан гарахад пүрш нь суудаггүйгээрээ батлагддаг. Энэ телевизын рекламаараа ч олны танил болсон.           Бид хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр орны болон монгол гэрт зориулсан матрас үйлдвэрлэж хот дотор үнэгүй хүргэж өгч үйлчилдэг. 2.     Матрасны пүрш үйлдвэрлэх автомат машин           Автомат машинаар үйлдвэрлэсэн матрасны  пүрш нь нэгэн жигд чанартай болдог.  Бид автомат машинаар хатуу, зөөлөн, өндөр , нам  гэх мэтийн бүх төрлийн пүршийг үйлдвэрлэж байна. Автомат машин нь 1 секунтанд 1 ширхэг пүрш үйлдвэрлэх хүчин чадалтай.  1 минутанд 60 ширхэг пүрш үйлдвэрлэнэ. 3.     Пүрш холбох автомат машин           Янз бүрийн  хэмжээтэй матрасны пүршийг  автоматаар холбож зөвхөн өнгөлөхөд бэлэн болгодог.  Автомат машинаар холбосон матрасны пүрший гадаргуй нь жигд болдог.       Автомат машин нь 1 өдөрт 60ш -80ш  матрасны пүрш холбох хүчин чадалтай. 4.     Хөшиг           Сүүлийн үеийн барилга , орон сууцнууд бүгд вакуум цонхтой болсонтой холбогдуулан хөшигний загвар, нэр төрөлд  ихээхэн өөрчлөлт гарсан.           Учир нь өвлийн цагт паарны дулаан хаахгүй, зай талбай их эзлэхгүй, байнга ил байж тоос тортог болохгүй вакуум цонхонд зориулсан төрөл бүрийн өнгө, хээтэй  ороодог,  автомат ороодог, тюльтэй давхар ороодог хөшгүүдийг давуун хөшигнөөс илүү ихээр хүмүүс сонгож хэрэглэх болсон.           Монь компани цаг үетэйгээ хөл нийлүүлэн эдгээр хөшигнүүдийг хэрэглэгчдийн захиалгаар хийж өгч үйлчлэхээс гадна  уламжлалт даавуун хөшиг, тюль, жалюз, хаалганы хөшиг болон хулсан хаалтуудыг хийж байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах 70128828 Шууд залгах11-353569