Ампер хаус ХХК
Гүйцэтгэгч, Худалдаа,
СБД, Их тойруу-60 100 айл БАТцентр
Үзсэн: 1679
Компанийн танилцуулга

Эрчим хүчний салбарт анхдагч, чанартай бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч ууган дэлгүүр Ампер хаус нь 2002 онд байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын эрчим хүчний салбарийн түүхийг бичилцэж, өнгөрсөн 11 жилийн хугацаанд чанартай бараа бүтээгдэхүүнээр барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж, мэргэжлийн зөвөлгөө үйлчилгээг үзүүлж байна. 
Бидний амжилтын мөн чанар нь дэвшилтэд шинэ технологи, чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг тав тухтай орчин үйлчилгээ, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилдэг. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.
Бид 2002 оноос эхлэн олон улсын стандартад нийцсэн бараа материалыг Польш, Англи, Герман, Орос, Чех, Америка, Хятад зэрэг орнуудаас Монголын барилгын зах зээлд нийлүүлж байна. Бидний нийлүүлж буй цахилгааны материалууд нь олон улсын ISO чанарын стандартын шаардлага, орчин үеийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа дээд зэргээр хангасны зэрэгцээ өргөн сонголтууд нь таны таашаалд бүрэн нийцэх болно.


Нэмэлт үйлчилгээ

Бөөний... дэлгэрэнгүй
Эрчим хүчний салбарт анхдагч, чанартай бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч ууган дэлгүүр Ампер хаус нь 2002 онд байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын эрчим хүчний салбарийн түүхийг бичилцэж, өнгөрсөн 11 жилийн хугацаанд чанартай бараа бүтээгдэхүүнээр барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж, мэргэжлийн зөвөлгөө үйлчилгээг үзүүлж байна. 
Бидний амжилтын мөн чанар нь дэвшилтэд шинэ технологи, чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг тав тухтай орчин үйлчилгээ, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилдэг. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.
Бид 2002 оноос эхлэн олон улсын стандартад нийцсэн бараа материалыг Польш, Англи, Герман, Орос, Чех, Америка, Хятад зэрэг орнуудаас Монголын барилгын зах зээлд нийлүүлж байна. Бидний нийлүүлж буй цахилгааны материалууд нь олон улсын ISO чанарын стандартын шаардлага, орчин үеийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа дээд зэргээр хангасны зэрэгцээ өргөн сонголтууд нь таны таашаалд бүрэн нийцэх болно.
  • Нэмэлт үйлчилгээ
    • Бөөний худалдаа
    • Байнгын хэрэглэгчийн хөнгөлөлтийн карт
    • Мэргэжлийн инженер техникийн ажилтны зөвлөгөө
    • Улаанбаатар хот доторхи хүргэлт үйлчилгээ
Дараах бүтээгдэхүүнийг худалдаалж байна
 
  • Автомат таслуур
  • Контактор
  • Гал хамгаалагч
  • Сэлгэн залгагч
  • Цэнэг шавхагч
  • Реле
  • Хэмжих хэрэгсэлүүд
  • Цахилгааны самбар
  •  Гэрэл, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж
  • Унтраалга розетка
  • Уртасгагч, вилка
  • Кабель, туслах материалууд
  • Дизель генератор
  • Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж
  • Хүчдэл тогтворжууагч
  • Гар болон цахилгаан багаж
  • Цахилгаан халаагуур
  • Хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд
 

 

Давуу тал

 
  • Худалдаа үйлчилгээ явуулсан олон жилийн туршлагатай
  • Өргөн сонголттой бүх төрлийн цахилгааны материалууд, Худалдааны технологийн шинэчилэлийг цаг тухай бүрт манлайлан нэвтрүүлэх.
  • Орчин үеийн шийдэлтэй цэвэр тав тухтай SHOWROOM
  • Чадварлаг хамт олон, олон жил ажилласан туршлагатай ажилтан, Мэргэжлийн зөвөлгөө, үйлчилгээ
  • Хямдрал урамшуулал, шинэ бүтээгдэхүүний талаар цаг тухайд нь мэдээлэх
Түүх

2002

  • Дэлхийн брэнд болсон сайн чанарын барилгын цахилгаан материалыг худалдаалах Ампер хаус барилгын цахилгаан материалын дэлгүүрийг ажиллуулж эхлэв.
  • НҮБ-ийн төлөөлөгчийн газрын цахилгааны угсралтын ажилыг гүйцэтгэв

2003

  • Өөрсдийн угсарч байгаа цахилгааны самбарын каталогийг зураг төслийн байгууллагуудад тараасан.
  • Гүйдлийн нэвчилтийг мэдэрч хүнийг цахилгаанд цохиулхаас хамгаалдаг дифферециаль таслуур (УЗО)-ыг нэвтрүүлсэн
  • Дифферециаль автомат- гүйдлийн савираа, богино залга, хэт ачааллын үеийн гүйдлийг мэдэрч ажилладаг, дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд анх удаа оруулж ирсэн юм.
  • Шинэ өглөө цогцолборын цахилгаан, холбооны материал ханган нийлүүлэлт, угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

2004

  •  Барилга байгууламжын холбоо дохиоллын бараа бүтээгдэхүүн, угсралтын ажлыг хийж эхлэв.

2005

  • Тайвань улсын SOLTEC брэндийн тасралтгүй тэжээлийн төхөөрөмж /UPS/-ийг оруулж ирж 2 жилийн баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдээ нийлүүлж эхэлсэн

2006

  • БНХАУ-ын бага оврын дизель генераторын үйлвэрлэлээрээ тэргүүлэгч KIPOR брэндийн дизель генераторыг нийлүүлж эхлэв.
  • Голомт хотхоны цахилгаан хангамжийн угсралт ханган нийлүүлэлтийг ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэв
  • Cogenerator- Цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч давхар үйлдвэрлэдэг когенерацийн системийг Монголд анх удаа танилцуулав.

2007

  • Норвеги улсын харилцаа холбооны тэжээлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч ELTEK VALERE компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улс дах онцгой эрхт албан ёсны дистрибьютер болов
  • “Улаанбаатар-Сонгдо” эмчилгээ оношлогооны төвд цахилгаан хангамжийг цогцоор нь шийдсэн.
  • Барилга хот байгуулалтын яамнаас шалгаруулдаг “Шилдэг 10” барилгын компаний нэг боллоо.

2008

  • “Монхорус Интернэшнл” ХХК-ний захирал Б.Бямбадорж, ерөнхий инженер Н.Батзаяа, Монгол улсын зөвлөх инженер Ц.Хасбаатар нарын боловсруулсан “Орон сууцны барилгын цахилгаан самбар” MNS 5834:2008 стандартыг Стандарчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2008 оны 2 дугаар сарын 28ны өдрийн 04 тогтоолоор батлав.
  • Дээрх стандартыг 2008 оны 4-р сарын 1 өдрөөс эхлэн улс даяар мөрдөж эхлэв.

2009

  • Барилгын зөвөлгөө мэдээллийг төлөөс “Шилдэг дэвшилтэд технологи нэвтрүүлэгч” дэлгүүрээр шалгарлаа

2010

  • Монголын анхны барилгын цахилгаан материалын их дэлгүүр Ампер хаус 2 салбар шинээр нээгдлээ

2011

  • Европын орон төдийгүй дэлхийд чанараар танигдсан Германы FABER брэндийн чанартай цахилгаан кабелийг Монголын зах зээлд албан ёсны дистрибьютер эрхтэйгээр ханган нийлүүлж худалдаалж эхэллээ.

2012

  • Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс “Шилдэг 5” барилгын материалын дэлгүүрийн нэг боллоо
  • Оюу толгойн төслийн үйл ажиллагаанд оролцож буй байгууллагуудын дунд сар бүр шалшаруулдаг номинацид 6-р сарын  “Шилдэг жижиг дунд ханган нийлүүлэгч” боллоо .
  • Барилгын зөвөлгөө мэдээллийн төв барилга экспо 2012 үзэсгэлэнгийн “Шинэ Дэвшилтэд технологи нэвтрүүлэгч” боллоо
  •  Дэлхийд гэрэл, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэгч Philips lighting-ийн албан ёсны дистрибьютер боллоо.
  • Хөдөлмөр хамгаалалын хувцас тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч 3М брэндийн албан ёсны дистрибьютер боллоо.
  • Ампер хаус дэлгүүр 10 жилийн ойн баяраа худалдан авагч, хамт олон, хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэлээ
  • Чех улсын дэлхийд тэргүүлэгч цахилгааны хэмжүүрийн хэрэгсэл SONEL брэндийн багаж хэрэгслийн албан ёсны дистрибьютер боллоо.
  • МУУҮА гишүүн байгууллага боллоо
Ампер хаус 2 салбарыг Орчин үеийн тав тухай SHOWROOM  болгон шинчиллээ.

2013

  • Оюу толгойн төслийн үйл ажиллагаанд оролцож буй байгууллагуудын дунд сар бүр шалшаруулдаг номинацид 5-р сарын  “Шилдэг жижиг дунд ханган нийлүүлэгч” болж дээр номинацийг 2 удаа авсан анхны байгууллага боллоо.
  • “Голден таур” үйл ажиллагаанаас “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч” байгууллагаар шалгарлаа. Энэхүү төсөл нь Иргэний нисэхийн эрчим хүчний нөөц сэргээгдэх эрчим хүчээр хангах нарны зай ханган нийлүүлэх, угсрах суурилуулах юм. Энэ ажил нь одоогоор Монгол улсад хамгийн том нарны зайн сэргээгдэх эрчим хүчний ажил юм.
  • Ампер хаус 1 салбарыг Орчин үеийн тав тухай SHOWROOM  болгон шинчиллээ.

2014

  • Дэлхийд бараа бүтээгдэхүүнээрээ Эрчим хүчний салбарт тэргүүлэгч АВВ брэндийн Нам хүчдэлийн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютер боллоо.
 

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах70108498 Шууд залгах354355