Байгууламж-Од ХХК
Худалдаа, Үйлдвэрлэгч,
Баянгол дүүрэг 20-р хоро
Үзсэн: 212654
Компанийн танилцуулга
Манай байгууллагын эх суурь нь 1956 онд Нийгэм Ахуйн Барилгын Газар нэртэйгээр монголын анхны мэргэжилийн байгууллага болон байгуулагдсан. 1981 онд Нийтийн Аж Ахуйн Теаник Туслалцааны Барилгын Удирдах Газар болж өргөжсөн бөгөөд 1991 оноос тухайн үеийн Нийгэм Ахуйн Барилгы Трестээс салбарлан "Байгууламж" ХК болон үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. 

 

2003 оноос "Байгууламж" ХК-ийн үйлдвэр бааз нь "Байгууламж-Од" ХХК нэртэйгээр охин компани болон бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэсэн. Бид өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж түүнтэй уялдуулан байгууллагын ажилчид, албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

2003 онд:

Төмөр Бетон Эдлэлийн үйлдвэр жилд 12000м3 хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

2005 онд:

Үйлдвэрлэлийн технологийн зайлшгүй хэрэгцээт дамжлага болох Бетон Зуурмагийн Үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь жилдээ 10000м3... дэлгэрэнгүй
Манай байгууллагын эх суурь нь 1956 онд Нийгэм Ахуйн Барилгын Газар нэртэйгээр монголын анхны мэргэжилийн байгууллага болон байгуулагдсан. 1981 онд Нийтийн Аж Ахуйн Теаник Туслалцааны Барилгын Удирдах Газар болж өргөжсөн бөгөөд 1991 оноос тухайн үеийн Нийгэм Ахуйн Барилгы Трестээс салбарлан "Байгууламж" ХК болон үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. 
 
2003 оноос "Байгууламж" ХК-ийн үйлдвэр бааз нь "Байгууламж-Од" ХХК нэртэйгээр охин компани болон бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэсэн. Бид өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж түүнтэй уялдуулан байгууллагын ажилчид, албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
2003 онд:
Төмөр Бетон Эдлэлийн үйлдвэр жилд 12000м3 хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
 
2005 онд:
Үйлдвэрлэлийн технологийн зайлшгүй хэрэгцээт дамжлага болох Бетон Зуурмагийн Үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь жилдээ 10000м3 товарын бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай.
 
2008 онд:
Турк улсаас бага диаметрийн бохирын хоолой үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулан ирж жилдээ 6000м3 эдлэл хийх хүчин чадалтай Кольцоны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.
 
Манай колмпани нь бүх төрлийн усан сан, цэвэрлэх байгууламжийн ханын болон хучилтын хавтан, багана, дам нуруу, дулааны шугамын бүх төрлийн тэвш, таг, тулгуур, бохир цэвэр усны шугамын худгийн цагираг, таг, үеийн усны хамгаалалтын хавтан, хучилтын хавтан, авто замын хашлага, суурийн гулдмай, хээтэй хашаа, товарын бетон зуурмаг, арматурын бэлдэц, стандартын бус төмөр бетон эдлэл зэргийг үйлдвэрлэдэг.
 
 Олон жил ажилласан дадлага туршлагатай ахмад ажилтан болон шинэ залуу чадварлаг инженер, менежерүүд гар нийлэн ажиллаж их барилгын салбарын шинэ түүхийг бичилцэж байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах70001657 Шууд залгах94999010