Саруул Цамхаг ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 хороо 1-р хороолол, 32-р байр №326
Үзсэн: 900
Компанийн танилцуулга
Эрхэм  Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
 

Манай компани 2008 оноос гадаад, дотоод худалдаа, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд өсөн дэвжиж буй аж ахуйн нэгжийн нэг болж чадсан юм.



2009-2011 оны хугацаанд барилгын материалын үйлдвэрлэл болох төрөл бүрийн дүүргэлтийн блокыг үйлдвэрлэн борлуулж барилга угсралт эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулсан билээ. 2012 оноос эхлэн нийслэлийн Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрлэл шинээр нээж ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. 

Бидний хэтийн зорилго бол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан үндэснийхээ стандарт, норм дүрэмд нийцсэн дэлхийн шилдэг технологи, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх явдал юм. 

Бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс болон нийт худалдан авагчиддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, ажил хөдөлмөр... дэлгэрэнгүй
Эрхэм  Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
 
Манай компани 2008 оноос гадаад, дотоод худалдаа, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд өсөн дэвжиж буй аж ахуйн нэгжийн нэг болж чадсан юм.


2009-2011 оны хугацаанд барилгын материалын үйлдвэрлэл болох төрөл бүрийн дүүргэлтийн блокыг үйлдвэрлэн борлуулж барилга угсралт эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулсан билээ. 2012 оноос эхлэн нийслэлийн Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрлэл шинээр нээж ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. 

Бидний хэтийн зорилго бол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан үндэснийхээ стандарт, норм дүрэмд нийцсэн дэлхийн шилдэг технологи, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх явдал юм. 

Бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс болон нийт худалдан авагчиддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, ажил хөдөлмөр тань үргэлж өөдлөн дэгжиж байхыг ерөөе!
 

  Сайн сайхан амьдралыг хамтдаа зохиоё!  

 

“Саруул Цамхаг” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл гадаад дотоод худалдаа, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж улс, хот, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

“Саруул Цамхаг” ХХК нь 2012 онд ЗТБХБЯамнаас барилга угсралтын тусгай зөвшөөрөл авснаар барилга угсралын үйл ажиллагааг өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ хөнгөн бетон блокны үйлдвэрлэл болон тоосгоны үйлдвэрлэлд багагүй туршлагыг хуримтлуулан, их барилга бүтээн байгуулалтын салбарт чамгүй амжилтыг олсон.
“Саруул Цамхаг” ХХК-ны гадаад худалдааны хэлтэс нь ХБНГУ, Швейцарь, АНУ, Солонгос, БНХАУ, Япон, ОХУ зэрэг улсуудаас төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, машин механизм, хамгаалалтын тусгай хувцас, хөдөлмөр хамгаалалын багаж хэрэгсэл, галын аюулгүй ажиллагаа, албан байгууллага, айл өрхийн аюулгүй байдлыг хамгаалах техникийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн захиалгын дагуу импортоор оруулж Монголын зах зээлд борлуулж байна.
Манай компани нь ажилтны нийгмийн цогц асуудлын нэг болох ажилтан, ажилчдын байр, орон сууцны асуудлыг шийдэж, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэргээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн бараа бүтээгдэхүүнийг импортлож, шинэлэг шийдэлтэй барилга орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани байх эрхэм зорилготой ажиллаж байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах88058621 Шууд залгах454545