Монгол дээвэр ХХК
Гүйцэтгэгч, Худалдаа,
ХУД, 3-р хороо, 3-р цахилгааны станцын баруун талд, ажилчны 98 тоот
Үзсэн: 6170
Компанийн танилцуулга
 Монгол дээвэр ХХК нь 2000 онд байгуулагдсан 70 гаруй ажиллагсадтай. Барилгын материалын үйлдвэр. Барилга угсралт гэсэн үндсэн хэсгээс бүрддэг.  Барилгын материалын үйлдвэр нь таван үндсэн шугамтай. Үүнд жилдээ:


        2500м2 Дээврийн хавтанцар,
        5000м2 Явган замын талбайн хавтан  
        19000 п.м Угсардаг төмөр бетонон хашаа,     
        3000м2 өнгөлгөөний хавтанцар     
        15000м3 ханын дулаан тусгаарлах гулдмай тус тус үйлдвэрлэдэг.


Мөн барилгын материалын туршилтын иж бүрэн лаборатори, үйлдвэрийн  тоног төхөөрөмжийн засварын цех, компрессорын станц, төмөр замын салаатай.  Тус үйлдвэрийн байрны нийт талбай нь 2000м2 бөгөөд Герман, Япон, Орос, Польш, Хятадын болон дотоодын 40-өөд нэгж төхөөрөмж ашигладдаг.  Тус компанийн барилга угсралтын хэсэг нь 2002 оноос дээврийн мэргэшсэн бригадуудын суурин дээр шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд 300 гаруй нийт хэрэглэгчтэй гэрээ байгуулан үйлчилж тэр дотроос барьж байгуулсан дараах томоохон объектууд байна.  Тус компанийн... дэлгэрэнгүй

 Монгол дээвэр ХХК нь 2000 онд байгуулагдсан 70 гаруй ажиллагсадтай. Барилгын материалын үйлдвэр. Барилга угсралт гэсэн үндсэн хэсгээс бүрддэг.  Барилгын материалын үйлдвэр нь таван үндсэн шугамтай. Үүнд жилдээ:

  1.         2500м2 Дээврийн хавтанцар,
  2.         5000м2 Явган замын талбайн хавтан  
  3.         19000 п.м Угсардаг төмөр бетонон хашаа,     
  4.         3000м2 өнгөлгөөний хавтанцар     
  5.         15000м3 ханын дулаан тусгаарлах гулдмай тус тус үйлдвэрлэдэг.

Мөн барилгын материалын туршилтын иж бүрэн лаборатори, үйлдвэрийн  тоног төхөөрөмжийн засварын цех, компрессорын станц, төмөр замын салаатай.  Тус үйлдвэрийн байрны нийт талбай нь 2000м2 бөгөөд Герман, Япон, Орос, Польш, Хятадын болон дотоодын 40-өөд нэгж төхөөрөмж ашигладдаг.  Тус компанийн барилга угсралтын хэсэг нь 2002 оноос дээврийн мэргэшсэн бригадуудын суурин дээр шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд 300 гаруй нийт хэрэглэгчтэй гэрээ байгуулан үйлчилж тэр дотроос барьж байгуулсан дараах томоохон объектууд байна.  Тус компанийн барилгын хэсэг нь орон сууц, олон нийт үйлдвэрийн барилгын дээвэр угсралт, засварын ажил, амны орон сууц барих чиглэлээр зохион байгуулагдан амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгод шаардагдах ИТА, мэргэшсэн ажилчид, машин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.  Тус компани нь 2003 онд Барилгын материалын тэргүүний аж ахуйн нэгж батламжаар ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Барилга Хот Байгуулалт, Нийтийн Аж Ахуйн газраас шагнагдсан.  2004 онд нийслэлийн ХЭАХН-оос “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл, 2005 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны “хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн байгууллага, “хамт олон” цол өргөмжлөл монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний холбооны “Монгол төрийн алтан санг арвижуулагч” байгууллагаар, 2007 онд МУ-ын БХБЯ-ны “Бүтээлч-100” ААН-ээр шалгарч “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсан.  Тус компанийн БМҮ болон барилга угсралтын хэсгийн үйл ажиллагаа нь жилээс жилд үнийн дүнгээр болон нэр төрөл, тоогоор өсөн нэмэгдэж байна.  2008 онд ХУД-ийн нутагт 0.7 га хашаатай 1500 м2 талбай бүхий шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж даацын блок болон явган зам талбайн хавтан, бродюр үйлдвэрлэх хоёр автомат шугам ажиллаж байна. Энэ үйлдвэр үйлчилгээний цогцолбор  иж бүрэн байдлаар төлөвлөгдсөн учир ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэмжлэг болно.    

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Черепицен дээвэр
Шууд залгах77777171 94448588