Премиум Конкрит ХХК
Үйлдвэрлэгч,
Макс центр, 501 тоот,Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 35
Үзсэн: 210
Компанийн танилцуулга

Премиум Конкритчууд бид Монгол улсынхаа бетон үйлдвэрлэл ба бетоны эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийг холбох гүүр болох том зорилтыг урдаа тавин ажиллаж байна. Иймд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны аргаар гарган авсан олон улсын стандартын, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд тусгайлан тохируулан үйлчилгээг нь хүргэх нь бидний зарчим билээ.
Бидний амжилтын гол түлхүүр, үнэт зүйл нь бетоны салбарт олон жил ажилласан туршлагатай төдийгүй мэргэшлийн ур чадвараа өдөр бүр хөгжүүлэн ажилладаг инженер, техникийн ажилтнууд, менежерүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд билээ. Манай лабораторид ACI-ийн сертификаттай 20 орчим инженер, техникийн ажилчид судалгаа хөгжүүлэлт хийн ажиллаж байна.
“Премиум Конкрит” ХХК нь бетон зуурмагийн олон улсын стандартын өдөрт нийт 6700 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий 7 үйлдвэрээр ажиллуулж байна. Манай явуулын үйлдвэрүүд Монгол улсын аль ч хэсэгт хэрэгжиж буй гадаад, дотоодын томоохон барилга байгууламж, бүтээн байгуулалтын төслийн бетоны ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломжтой.
Бид Улаанбаатар... дэлгэрэнгүй

Бид Улаанбаатар хотын Олон улсын  нисэх онгоцны шинэ буудал, Шангри-Ла Хотел Улаанбаатар, "Салхит" салхин станцын төсөл зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд өндөр чанартай төдийгүй тусгай зориулалтын бетон зуурмаг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь амжилттай нийлүүлэн ажилласан билээ. 
 
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Шууд залгах77773311 Шууд залгах 89003311