Цацрал констракшн ХХК
Үйлдвэрлэгч,
БГД 5-р хороо 60 3-р эмнэлэгийн эсрэг талд барилгын материалын худалдаа
Үзсэн: 192370
Компанийн танилцуулга
Цацрал констракшн ХХК нь 1999 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл дотоодын зах зээлийн шилний нийлүүлэлтийн 30%-ыг хангаж ирсэн ба 2007 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн цонх хаалганы үйлдвэрлэл эрхэлж, барилгын салбарын бүтээн байгуулалтын ажилд идэвхитэй ажиллаж байна.
Манай компани БНХАУ-ын Хэбэй мужийн Сан-Ши хотын Тав Ян шилний үйлдвэртэй урт хугацааны найдвартай түншийн харилцаатай ажилладаг ба тус үйлдвэрийн шилийг импортлон барилгын салбарт тасралтгүй 14 жил нийлүүлж байна. 
Тав Ян шилний үйлдвэр нь 1958 онд байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл  55 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 2мм-10мм-ын зузаанай шил үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ ОХУ, Казакстан, Монгол, БНАУ болон өөрийн орны бүхий л хотуудад нийлүүлж байна.
Улс эх орон хөгжихийн хирээр бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед шилний чанарт анхаарлаа хандуулан, гадаад валютын ханшийн өөрчлөлт болоод улиралын чанартай үнийн өсөлт, тээвэрлэлтийн саатал зэрэг материалын нийлүүлэлтэнд нөлөөлж буй эрсдэлүүдийг багасгаж дотоодын худалдан авагчдад тогтвортой... дэлгэрэнгүй

Цацрал констракшн ХХК нь 1999 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл дотоодын зах зээлийн шилний нийлүүлэлтийн 30%-ыг хангаж ирсэн ба 2007 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн цонх хаалганы үйлдвэрлэл эрхэлж, барилгын салбарын бүтээн байгуулалтын ажилд идэвхитэй ажиллаж байна.
Манай компани БНХАУ-ын Хэбэй мужийн Сан-Ши хотын Тав Ян шилний үйлдвэртэй урт хугацааны найдвартай түншийн харилцаатай ажилладаг ба тус үйлдвэрийн шилийг импортлон барилгын салбарт тасралтгүй 14 жил нийлүүлж байна. 
Тав Ян шилний үйлдвэр нь 1958 онд байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл  55 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 2мм-10мм-ын зузаанай шил үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ ОХУ, Казакстан, Монгол, БНАУ болон өөрийн орны бүхий л хотуудад нийлүүлж байна.
Улс эх орон хөгжихийн хирээр бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед шилний чанарт анхаарлаа хандуулан, гадаад валютын ханшийн өөрчлөлт болоод улиралын чанартай үнийн өсөлт, тээвэрлэлтийн саатал зэрэг материалын нийлүүлэлтэнд нөлөөлж буй эрсдэлүүдийг багасгаж дотоодын худалдан авагчдад тогтвортой үнээр тасралтгүй нийлүүлэх нь бидний чухал зорилтуудын нэг юм. 
Манай компани ОУ-ын стандарт, норм дүрмийн шаардлага хангасан 2мм-10мм-ийн зузаантай шилийг нийлүүлдэг ба барилгын салбарт 4мм-6мм-ын зузаантай шилний эрэлт зах зээлийн 30%-ын 80%-ыг эзлэж байна.
Барилгын цонхны 80%-ыг шил эзэлдэг ба дулаан алдалтанд хамгийн их нөлөөлдөг чухал хийц нь шилэн багц. Тиймээс цонхоор алдаж буй дулааны хэмнэлтийг багасгахын тулд цонхны чанарыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг үйлдвэрлэгчид болоод мэргэжлийн холбоо шаардаж байгаа. Тиймээс сайн чанартай шилийг сонгож хэрэглэх нь чухал байна.
Өнөөдөр манай улсад шилэн фасадан барилга ихээр сүндэрлэх болсон энэ үед барилгын шилэн фасаданд ашиглах ганжуулсан шилийг урд хөршүүдээс оруулж ирж хэрэглэж байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэх нөхцөл боломжууд бүрдэж байгаа нь шилний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг тoд харуулж байна

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах99051344 Шууд залгах 99338448