Пирамид Индастри ХХК
Худалдаа, Үйлдвэрлэгч,
Хан-Уул дүүрэг 2-р хороо , АШҮ-ийн хашаа, “Пирамид Индастри” ХХК-ний байр
Үзсэн: 1950
Компанийн танилцуулга
“Пирамид Индастри”  ХХК нь 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголд хамгийн анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэр юм. Мөн 1998 онд Барилга Архитектур корпорацтай хамтран Монгол Улсын хөөсөнцөр хавтангийн анхны стандартыг боловсруулж байсан билээ. Тэр цагаас хойш 24 жилийн турш барилгын материал үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан гадна фасадны цогц үйлдвэрлэл эрхлэгч болтлоо өргөжин тэлсээр байна. Өдгөө тус компани нь хөөсөнцөр хавтан, чулуут өнгөлгөөний материал, хуурай хольцын нийт 3 салбар үйлдвэрлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр: 1996 онд Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт анхлан хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээсээ хойш энэхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг түүчээлсээр ирсэн бөгөөд тоног төхөөрөмж технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийсээр ирсэн Монголын хамгийн том хөөсөнцөр хавтангийн үйлдвэр юм. 2011, 2013 онуудад хүчин чадлаа нэмэгдүүлэн жилд 180 000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай... дэлгэрэнгүй

“Пирамид Индастри”  ХХК нь 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголд хамгийн анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэр юм. Мөн 1998 онд Барилга Архитектур корпорацтай хамтран Монгол Улсын хөөсөнцөр хавтангийн анхны стандартыг боловсруулж байсан билээ. Тэр цагаас хойш 24 жилийн турш барилгын материал үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан гадна фасадны цогц үйлдвэрлэл эрхлэгч болтлоо өргөжин тэлсээр байна. Өдгөө тус компани нь хөөсөнцөр хавтан, чулуут өнгөлгөөний материал, хуурай хольцын нийт 3 салбар үйлдвэрлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр: 1996 онд Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт анхлан хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээсээ хойш энэхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг түүчээлсээр ирсэн бөгөөд тоног төхөөрөмж технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийсээр ирсэн Монголын хамгийн том хөөсөнцөр хавтангийн үйлдвэр юм. 2011, 2013 онуудад хүчин чадлаа нэмэгдүүлэн жилд 180 000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болгож технологийн шинэчлэл хийж өнгөрөгч 2018 онд дулаалгын хөөсөнцөр хавтангийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох галд шатдаггүй хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийг ашиглалтад оруулан тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа дахин 2 дахин нэмэгдүүлсэн. Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр нь бүрэх, үйлдвэрлэх, хатаах, зүсэх гэсэн гурван үндсэн дамжлага цехтэй. Үйлдвэрийн дамжлага тус бүр орчин үеийн өндөр технологийн бүрэн болон хагас автомат БНСУ-ын машинаар тоноглогдож хөөсөнцөр хавтанг хэрэглэгчдийн хүссэн хэлбэр хэмжээ, зураг, загвар дизайны дагуу  чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн зүсэж үйлчилж байна. Мөн түүнчлэн хөөсөнцөр хавтангаар гоёлын хүрээ, багана, лого зүсэх боломжтой.

Чулуут өнгөлгөөний үйлдвэр: 2012 онд БНСУ-ын барилгын материалын тэргүүлэгч үйлдвэр болох “DEABO HOUSING” компанитай хамтран Монголын анхны “Чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр” - ийг ашиглалтад оруулж сүүлийн үеийн дэвшилтэд техник технологид тулгуурлан бэлэн зуурмаг хэлбэрээр импортыг орлох чулуут өнгөлгөөний материалыг үйлдвэрлэж, үнийг тогтвортой байлгахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Тус үйлдвэр нь хоногт 1000 ширхэг сав бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүх төрлийн чулуут өнгөлгөөний материалыг хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монгол орны эрс тэс цаг уурт зохицуулан хавар намрын сэрүүн нөхцөлд ч барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр хэрэглэж болох тусгай орц найрлагаар үйлдвэрлэх боломжтойгоор онцлог. Мөн түүнчлэн тус үйлдвэр нь чулуут өнгөлгөөний материалын дагалдах материалууд болох грунт, мортар, лак зэргийг үйлдвэрлэдгээрээ ихээхэн давуу талтай юм.

Хуурай хольцын үйлдвэрлэл: Пирамид индастри ХХК нь сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хуурай хольцын үйлдвэрийг 2018 онд шинээр ашиглалтад оруулсан бөгөөд тус үйлдвэр нь жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.  Тус үйлдвэр нь MNS 6424:2013 (Барилгын ажилд хэрэглэх цавуу техникийн шаардлага) стандартын дагуу өнөөдрийн байдлаар гадна болон дотор хар замаск, хөөсөнцөрийн цавуу гэсэн 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн жишигт нийцсэн барилгын материалыг дотоодын үйлдвэрлэлээсээ бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зорилготой ажилласаар ирсэн. Мөн түүнчлэн дээрх үйлдвэрлэлүүдээс гадна барилгын фасадны материалыг суурилуулж, тогтоох бэхлэх зориулалттай  төрөл бүрийн сайн чанарын хадаас, тор, шавар, цавуу, бэхлэгч, тогтоогч зэрэг бүтээгдэхүүнүүдийг БНСУ болон БНХАУ-аас импортлон худалдаалдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах11341934 Шууд залгах 99082121