
Эко Трейд энд Трейвл ХХК нь 2002 онд Аялал жуулчлал эрхлэх үндсэн чиглэлтэйгээр байгууллагдсан бөгөөд зах зээлийн гольдролыг дагаж үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж ирлээ. Хамтран ажилласан хувь хүмүүс,албан байгууллага,гадаадын түншүүдийнхээ итгэлийг алдалгүй хамтран хөгжих туйлын зорилтын үр дүнд 2005 онд Монгол Японы хамтарсан компани болж Монгол улсдаа анхдагчийн тоонд орох барилгын материалын үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Уг үйлдвэрийн бүтээгдэхүүн болох өнгөлгөөний тоосго ,өнгөлгөөний блок нь Монгол улсын барилгын салбарт баримталж буй стандарт технологийг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм. Иймээс хэрэглэгч та бүхэнд өндөр чанартай,өргөн сонголттой бүтээгдэхүүнийг санал болгож байна. Тантай хамтран ажиллахад бид хэзээд бэлэн байх болно.