Хатанбаатар ХХК
Гүйцэтгэгч,
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж 45/4 байр, 61 тоот
Үзсэн: 886
Компанийн танилцуулга
  “Хатанбаатар” ХХК нь Барилгын зургийн төв институтын нэг маягийн зургийн товчооноос үүсэлтэй бөгөөд 1993 онд барилгын зураг төслийн “Хулс” хоршоо нэртэйгээр анх 4 ажилтантайгаар салбарлан гарч улмаар 1996 онд “Хатанбаатар” ХХК болон өргөжин ажиллаж байна. Эдүүгээ 40 гаруй ажилтан ажиллагсадтай болсон бөгөөд инженер техникийн ажилтнуудын 37 хувь нь салбартаа 25-46 жил ажиллаж байгаа ахмад туршлагатай Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх инженерүүд байдаг ба 29 хувь нь салбартаа 4-18 жил, 34 хувь нь 1-3 жил ажиллаж буй залуу архитектор, инженерүүд байдаг. “Хатанбаатар” ХХК нь Монгол улсад барилгын зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах салбар нь тэргүүлэх чиглэл нь болно. “Хатанбаатар” ХХК нь Монгол улс дахь барилгын зураг төслийн салбартаа нэр хүндтэй, хамгийн олон инженер техникийн ажилтантай, 19 жилийн туршлагатай, салбартаа тэргүүн эгнээнд ажилладаг, мэргэшсэн байгууллага юм. Манай байгууллага нь бүх төрлийн барилгын зураг төслийг боловсруулахаас гадна интерьер... дэлгэрэнгүй

  “Хатанбаатар” ХХК нь Барилгын зургийн төв институтын нэг маягийн зургийн товчооноос үүсэлтэй бөгөөд 1993 онд барилгын зураг төслийн “Хулс” хоршоо нэртэйгээр анх 4 ажилтантайгаар салбарлан гарч улмаар 1996 онд “Хатанбаатар” ХХК болон өргөжин ажиллаж байна. Эдүүгээ 40 гаруй ажилтан ажиллагсадтай болсон бөгөөд инженер техникийн ажилтнуудын 37 хувь нь салбартаа 25-46 жил ажиллаж байгаа ахмад туршлагатай Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх инженерүүд байдаг ба 29 хувь нь салбартаа 4-18 жил, 34 хувь нь 1-3 жил ажиллаж буй залуу архитектор, инженерүүд байдаг. “Хатанбаатар” ХХК нь Монгол улсад барилгын зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах салбар нь тэргүүлэх чиглэл нь болно. “Хатанбаатар” ХХК нь Монгол улс дахь барилгын зураг төслийн салбартаа нэр хүндтэй, хамгийн олон инженер техникийн ажилтантай, 19 жилийн туршлагатай, салбартаа тэргүүн эгнээнд ажилладаг, мэргэшсэн байгууллага юм. Манай байгууллага нь бүх төрлийн барилгын зураг төслийг боловсруулахаас гадна интерьер болон экстерьерийн зураг төсөл боловсруулах, захиалагчид зөвлөгөө өгөх  чиглэлээр ажилладаг. 2012 онд Зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл авах зорилт тавин ажиллаж байна. 2009 оноос байгууллагадаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд байгууллагын чанарын бодлого болон чанарын зорилгуудыг тодорхойлон түүнийхээ дагуу  ажиллаж, 2012 оны 2 дугаар сард чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 гэрчилгээ авсан. Бид гадаад улсуудын мэргэжил нэгт Солонгосын Doshiin, Kio-Arch, БНХАУ-ын Bao Chang, АНУ-ын Sintesi Design зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь олон улсын түвшинд хөл нийлүүлэн ажиллахад дэмжлэг болж байгаад баяртай байдаг юм.

       ЭРХЭМ ЗОРИЛГО: Өрсөлдөхүйц давуу талыг хайн бий болгож захиалагч бүртэй удаан
                                        хугацааны амжилттай харилцааг эрхэмлэн хатран ажиллана.

 ЧАНАРЫН БОДЛОГО: Захиалагчийн хүсэл, шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд дэвшилтэт технологи болон холбогдох хууль, тогтоомж, стандарт, норм дүрмийг мөрдөн компанийн үйл ажиллагааг байнга сайжруулах замаар зураг төслийн ажлыг чанартай, хугацаанд нь гүйцэтгэнэ.

      Чанарын зорилт:  - Зураг төсөл эхлэхээс барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд
                                      захиалагчтай нэг багийн хамтын ажиллагааг дэмжинэ.
                                     - Зураг төсөл боловсруулах үйл явцаар дамжуулан барилгын салбарт
                                        дэлхийн шинэ технологи нэвтрүүлж, барилгын бодит өртгийг                                                            бууруулахад хувь нэмрээ оруулж эдийн засаг, нийгмийн хариуцлагатай                                          ажиллана.

БИДНИЙ УРИА: Илүү сэтгэ


БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Барилгын зураг төсөл, төсөв:
•    Олон нийтийн болон худалдаа үйлчилгээний барилга
•    Нийтийн болон амины орон сууц
•    Зочид буудал, ресторан, соёл амралтын цогцолбор
•    Үйлдвэрлэл үйлчилгээний барилга

Дизайны зураг төсөл:
•    Экстерьерийн
•    Интерьерийн

Барилга угсралт:
•    Барилгын угсралт, засвар
•    Барилгын засал  чимэглэл /экстерьер, интерьер/
•    Барилгын захиалагч гүйцэтгэгч нарт зөвлөгөө өгөх

  БИДНИЙ ДАВУУ ТАЛ: - Олон жилийн тогтвортой үйл ажиллагаа, туршлагатай боловсон хүчин
                                        - Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, MNS ISO 9001:2010                                                     гэрчилгээтэй
                                        - Зураг төслийг иж бүрнээр зөвхөн өөрийн инженер техникийн                                                             ажилтнуудад тулгуурлан боловсруулах хүчин чадал бүхий бүх                                                          чиглэлийн ажилтнуудтай

 
          

                                         
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээлэл оруулаагүй байна.
Шууд залгах77228888 Шууд залгах99072952